Main » 2012 » November » 9 » 3367 аюулт үзэгдэл болжээ
1:46 PM
3367 аюулт үзэгдэл болжээ

Аюулт үзэгдэл, осол  2012 оны эхний 10 сард  3367 удаа гарсны улмаас 208 хүн амь насаа алдаж, 12.2 мянган толгой мал, амьтан хорогджээ. Энэ оны эхний 10 сард объектын түймэр 2878 удаа, ой, хээрийн түймэр 218 удаа, гол, нуурын усанд хүн унасан осол 93 удаа, аадар бороо, үерийн үзэгдэл 34 удаа, мал, амьтны халдварт галзуу өвчин 30 удаа, бичил уурхай, нурангины осол 24 удаа, хүчтэй салхи, шуурга 20 удаа, аянгын үзэгдэл 16 удаа, малын халдварт боом өвчин 14 удаа, химийн хорт бодисын алдагдалтай холбоотой ослын дуудлага 10 удаа бүртгэгджээ. Аюулт үзэгдэл, ослын улмаас 91.4 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Өмнөх оны мөн үеийнхээс аюулт үзэгдэл, ослын тохиолдол 411-ээр, амь насаа  алдсан хүний тоо 19-өөр нэмэгджээ. Ус, цаг уурын хүрээлэнгийн мэдээгээр хамгийн их хур тунадас 2012 оны 10 дугаар сард  Булган аймгийн Сэлэнгэ суманд орж 36.0 мм-т  хүрчээ. Энэ оны 10 дугаар сард Ховд аймгийн Зэрэг, Дорнод аймгийн Чойбалсан, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд хамгийн их температур 24.0 хэм, Завхан аймгийн Цэцэн-Уул суманд хамгийн бага температур -30.0 хэм байлаа. Салхины хурд Баян-Өлгий аймгийн Өлгий суманд 25 м/с хүрчээ.
Category: мэдээ | Views: 964 | Added by: bilguun | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Өнөөдрийн бичлэг
Cанал хураалт
Санал хураалт
Total of answers: 22
Сайтын статистик
Total users: 13
» Гишүүдийн мэдээлэл
Нийт гишүүд: 13
Энэ сард: 0
Энэ 7 хоногт: 0
Өчигдөр: 0
Өнөөдөр: 0
» Сайтад:
Сайтын эзэн: 2
Хянагч админ: 1
Мэдээний админ:
Тусгай гишүүн: 0
Гишүүн: 10
» Хүйс
Эр: 6
Эм: 6


Total online: 1
Guests: 1
Users: 0

Шилдэг бичигчид
Block title
Календар
«  November 2012  »
SuMoTuWeThFrSa
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
Мэдээ
[ Мэдээ нийтлэх ]
Нэвтрэх хэсэг
Хурдан бүртгэл үүсгэх
Уучлаарай та бvртгэлгvй байна. !