Main » 2012 » September » 8 » Чингис хаан-2012: Анхны алтан медалийг Д.Амартүвшин хүртлээ
3:57 PM
Чингис хаан-2012: Анхны алтан медалийг Д.Амартүвшин хүртлээ
Чингис хаан-2012: Анхны алтан медалийг Д.Амартүвшин хүртлээ
"Чингис хаан-2012” дэлхийн цомын аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээний анхны алтан медалийг Д.Амартүвшин хүртлээ.  

Тэрээр хагас шигшээд барилдаанд Г.Болдбаатарыг цэвэр ялснаар алтан медалийн төлөө барилдах эрхтэй болсон юм. Финалд БНСУ-ын бөх Ким Вон Жинтэй барилдаж барилдааны үндсэн цагт хэн хэн нь оноо аваагүй. Нэмэлт цаг сунгаж барилдахад манай бөх вазари үнэлгээ авснаар алтан медаль хүртлээ. Ч.Болдбаатар АНУ-ын бөх Коссор Николасыг ялснаар хүрэл медалийн эзэн боллоо. Г.Болдбаатар Хонконгийн бөхийг ялж хүрэл медалийн тавцанд зогслоо. 
Алтан медалийн эзэн болсон Д.Амартүвшингийн сэтгэгдлийг сонирхлоо. 

-"Чингис хаан-2012” дэлхийн цомын цуврал тэмцээнд түрүүлсэнд баяр хүргэе?
-Баярлалаа. 

-Өрсөлдөгчид хэр байв?
-Чанга байлаа. Болдоотой хийсэн барилдаан, финалд Солонгосын бөхтэй хийсэн барилдаан гээд хүндхэн даваанууд байлаа. 

-Энэхүү тэмцээн манай улсад дөрөв дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа. Өмнө нь ямар амжилт гаргаж байсан бэ?
- 2010 оны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэж байсан. Өнгөрсөн онд гэмтлийн улмаас оролцож чадаагүй. Тийм учраас энэ жил амжилтаа ахиулж түрүүлсэндээ баяртай байна. 

-2016 оны Бразилийн олимпийн эрхийн оноо цуглуулах анхны тэмцээн шүү дээ. Гараагаа сайн эхлүүлсэн чигээрээ оноогоо цуглуулж Бразилийн татамид зодоглох болтугай?
- Баярлалаа. Цаашдаа бэлтгэл сургуулилтаа базааж сайн барилдах болно оо. 

Б.Ирээдүй 
Category: Спорт | Views: 661 | Added by: bilguun | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Өнөөдрийн бичлэг
Cанал хураалт
Санал хураалт
Total of answers: 22
Сайтын статистик
Total users: 13
» Гишүүдийн мэдээлэл
Нийт гишүүд: 13
Энэ сард: 0
Энэ 7 хоногт: 0
Өчигдөр: 0
Өнөөдөр: 0
» Сайтад:
Сайтын эзэн: 2
Хянагч админ: 1
Мэдээний админ:
Тусгай гишүүн: 0
Гишүүн: 10
» Хүйс
Эр: 6
Эм: 6


Total online: 1
Guests: 1
Users: 0

Шилдэг бичигчид
Block title
Календар
«  September 2012  »
SuMoTuWeThFrSa
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Мэдээ
[ Мэдээ нийтлэх ]
Нэвтрэх хэсэг
Хурдан бүртгэл үүсгэх
Уучлаарай та бvртгэлгvй байна. !