Main » 2012 » September » 21 » Д.Бямбадорж Японы мэргэжлийн сумогийн Их аваргын болзол хангалаа
10:03 PM
Д.Бямбадорж Японы мэргэжлийн сумогийн Их аваргын болзол хангалаа
Өнөөдөр Японы мэргэжлийн сумо бөхийн есөн сарын Аки башёгийн 13 дахь өдрийн барилдаан болж өндөрлөлөө. Дөнгөж сая озеки Харумафүжи Кисеносатог ялснаар 13 дахь даваагаа авлаа. Ингэснээр Японы сумо бөхийн холбооны дэргэдэх Ёкозуно зөвлөлөөс 13 ба түүнээс дээш даваа авбал Ёкозуно буюу Аварга цол хүртээнэ хэмээн амласан байсан тэр болзлыг хангалаа. 
Гэвч барилдааны дундаас гурван озеки бэртэл авч дэвжээг орхисон. Тиймээс Японы сумогийн холбооноос 14 ба түүнээс дээш давсан тохиолдолд аварга цолыг өгөх болно хэмээн шийдвэрээ өөрчилсөн байна. Харумафүжи Д.Бямбадоржийн хувьд нэг ч уналгүй урамтай сайхан барилдаж, 13 даваад байгаа юм. Маргааш Какурюү М.Анандтай, нөгөөдөр буюу сүүлийн өдөр их аварга Хакухо М.Даваажаргал барилдах юм. 

Өнөөдрийн барилдаанд их аварга Хакухо М.Даваажаргал озэки Какурюү М.Анандтай учраа тааран барилдаж, ошидаши мэхээр өрсөлдөгчөө ялснаар 12 даваа, нэг унаатай болоод байна. Озэки Какурюүгийн хувьд 10 даваа, гурван унаатай болж байгаа юм. 

Макүүчи зиндаанд барилдаж буй Монголын бусад сумочдын тухайд Кёкүтэнхо Н.Цэвэгням сэкиваки Мёогирюүд ёрикири мэхээр ялагдсанаар гурван унаатай болсон бол Шотэнро Д.Нямсүрэн окуридаши мэхээр Тоёоношимад дийлдэж, таван даваа, найман унаатай болж, 50-иас дээш хувийн амжилт үзүүлэх боломжгүй болсон. Башёгийн 13 дахь өдрийн барилдаанд хоорондоо учраа таарч барилдсан Токитэнкү А.Хүчитбаатар, Асасэкирюү Б.Дашням нарын барилдаанд зүүн жигүүрийн маэгаширагийн 13-т эрэмбэлэгдсэн Асасэкирюү давжээ.

Л.Тамир
Зэвүүн.ucoz.com

Category: Спорт | Views: 775 | Added by: bilguun | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Өнөөдрийн бичлэг
Cанал хураалт
Санал хураалт
Total of answers: 22
Сайтын статистик
Total users: 13
» Гишүүдийн мэдээлэл
Нийт гишүүд: 13
Энэ сард: 0
Энэ 7 хоногт: 0
Өчигдөр: 0
Өнөөдөр: 0
» Сайтад:
Сайтын эзэн: 2
Хянагч админ: 1
Мэдээний админ:
Тусгай гишүүн: 0
Гишүүн: 10
» Хүйс
Эр: 6
Эм: 6


Total online: 1
Guests: 1
Users: 0

Шилдэг бичигчид
Block title
Календар
«  September 2012  »
SuMoTuWeThFrSa
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Мэдээ
[ Мэдээ нийтлэх ]
Нэвтрэх хэсэг
Хурдан бүртгэл үүсгэх
Уучлаарай та бvртгэлгvй байна. !