Main » 2012 » November » 21 » "Эрдэнэт"-ийг зарахаар болсон уу
5:23 PM
"Эрдэнэт"-ийг зарахаар болсон уу

Монгол Улсын Уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэр дэх Оросын (49 хувь) болон Монголын (51 хувь) талын хувь хэмжээг багасгаж, тэндээс чөлөөлөгдсөн багцыг стратегийн түншдээ худалдахыг "Ростехнологи” санал болгов хэмээн тус корпорацийн төлөөлөгч мэдээлэв.

Худалдах хувь хэмжээг тэрбээр тодорхой хэлсэнгүй. Үүнээс өмнө пиар агентлаг "Апостол”-ын хэвлэлд зориулан тараасан мэдээнд Орос, Монголын хувь хэмжээг 25 хувь хүртэл багасгаж, 50 хувийг нь стратегийн түншдээ худалдахыг хамтарсан үйлдвэрт "Ростехнологи” санал болгосон талаар өгүүлсэн байв. Гэвч удалгүй уг мэдээллийг залруулаад, багцын хэмжээг одоогоор яриагүй гэж корпорацийн төлөөлөгч тайлбарлажээ.

Хамтарсан үйлдвэр (”Эрдэнэт”)-т стратегийн түншийг татан оролцуулснаар олборлох, боловсруулах болон үйлдвэрийг шинэчлэхэд оруулах хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх боломжтой” болно гэж "Ростехнологи”- ийн Ерөнхий захирал Сергей Чемезов үзэж байгаа аж. "Эрдэнэт”-ийн хувийг хүртэхээр олон улсын томоохон тоглогчдоос хэн ч, тухайлбал Оюутолгойд ажиллаж буй "Rio Tinto”, "BHP Billiton” юм уу, "Glencore” ч өрсөлдөх боломжтой гэж шинжээч Олег Петропавловский үзэж байна. Оросын зэс үйлдвэрлэгч "Норникль”, "УГМК" болон "Металлоинвест”-ийн төлөөлөгчид ямар нэг тайлбар хийхээс татгалзжээ.

"Эрдэнэт”-ийн тодорхой хувийг зарах тухай яриа хэлэлцээр одоогоор хийгээгүй байна гэж "Норникль”-д ойр эх сурвалж мэдээллээ. Хамтарсан үйлдвэр дэх хувь хэмжээгээ худалдаж олсон мөнгөө "Ростехнологи” Орост зэс боловсруулах шинэ үйлдвэр барихад зарцуулахаар төлөвлөж байгааг түүний төлөөлөгч дуулгав. "Зэс боловсруулах хамтарсан шинэ үйлдвэр байгуулах нь одоогийн зах зээл дэх оролцоогоо нэ мэгдүүлэх, шинэ зах зээлд гарах боломж олгоно” гэж Чемезов хэлсэн байна.
Category: мэдээ | Views: 1020 | Added by: bilguun | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Өнөөдрийн бичлэг
Cанал хураалт
Санал хураалт
Total of answers: 22
Сайтын статистик
Total users: 13
» Гишүүдийн мэдээлэл
Нийт гишүүд: 13
Энэ сард: 0
Энэ 7 хоногт: 0
Өчигдөр: 0
Өнөөдөр: 0
» Сайтад:
Сайтын эзэн: 2
Хянагч админ: 1
Мэдээний админ:
Тусгай гишүүн: 0
Гишүүн: 10
» Хүйс
Эр: 6
Эм: 6


Total online: 1
Guests: 1
Users: 0

Шилдэг бичигчид
Block title
Календар
«  November 2012  »
SuMoTuWeThFrSa
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
Мэдээ
[ Мэдээ нийтлэх ]
Нэвтрэх хэсэг
Хурдан бүртгэл үүсгэх
Уучлаарай та бvртгэлгvй байна. !