Main » 2012 » November » 21 » Коммент бичсэнээсээ болж баривчлагджээ
5:10 PM
Коммент бичсэнээсээ болж баривчлагджээ



Шахеен Дада хэмээх энэтхэг бүсгүй өнгөрсөн даваа гаригт Facebook-т үлдээсэн комментоосоо болж баривчлагджээ.  Тэрээр нөлөө бүхий улстөрчийн үхлээс болж Мумбай хотыг хаасныг эсэргүүцэж, Facebook-т коммент бичсэн аж. Энэхтхэгийн Шив Сена намыг үндэслэгч, Хинду үндэстний улс төрч Бал Такерэйн гэнэтийн үхлээс болж Мумбай хотын албан газар, үйлчилгээний газруудын үйл ажиллагааг зогсоох болсноос үүдэн тэрээр Facebook хуудсандаа "Өдөр болгон Такерэй шиг хүмүүс төрж, үхэж байдаг. Гэвч үүний төлөө хотыг хаах ямар хэрэгтэй юм бэ?" гэж бичжээ. Түүний комментод "like" дарсан найз нь ч бас баривчлагджээ. Гэвч тэднийг комментынхоо төлөө уучлал гуйсны дараа батлан даалтад гаргасан байна. Сүүлийн үед Мумбай хотод хэвлэлийн эрх чөлөөг дээдлэхийг шаардсан эсэргүүцэгчдийг баривчлах тохиолдол байнга гарах болсон гэнэ.

Батлан даалтад гарсныхаа дараа Шахеен Дада "Би баривчлагдсандаа уурлаж, гомдоогүй. Гэхдээ ийм явдал болно гэж бодоогүй болохоор их цочирдсон. Тиймээс өөрийнхөө бас гэр бүлийнхээ аюулгүй байдлын төлөө уучлал гуйхаас өөр аргагүйд хүрсэн" гэжээ.

Мумбай хотын цагдаа нар бүсгүйг "нийгмийн бүлгийн хооронд дайсагналцсан, үзэн ядсан суртал ухуулга явуулсан” гэж буруутган баривчилсан байна.  Facebook-ийн комментоос болж жирийн хүнийг баривчилсан нь Энэтхэгчүүдийн эгдүүцэл дургүйцлийг төрүүлж байгаа бөгөөд Энэтхэгийн харилцаа холбооны яамны сайд нь энэ хэргийн төлөө олон нийтээс уучлал гуйсан байна.
Category: мэдээ | Views: 757 | Added by: bilguun | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Өнөөдрийн бичлэг
Cанал хураалт
Санал хураалт
Total of answers: 21
Сайтын статистик
Total users: 8
» Гишүүдийн мэдээлэл
Нийт гишүүд: 8
Энэ сард: 0
Энэ 7 хоногт: 0
Өчигдөр: 0
Өнөөдөр: 0
» Сайтад:
Сайтын эзэн: 2
Хянагч админ: 1
Мэдээний админ:
Тусгай гишүүн: 0
Гишүүн: 5
» Хүйс
Эр: 6
Эм: 1


Total online: 1
Guests: 1
Users: 0

Шилдэг бичигчид
Block title
Календар
«  November 2012  »
SuMoTuWeThFrSa
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
Мэдээ
[ Мэдээ нийтлэх ]
Нэвтрэх хэсэг
Хурдан бүртгэл үүсгэх
Уучлаарай та бvртгэлгvй байна. !