Main » 2012 » October » 29 » Монгол Эмэгтэй жудочид тавдугаар байрт шалгарлаа
6:00 PM
Монгол Эмэгтэй жудочид тавдугаар байрт шалгарлаа
Олимпийн жил болдог насанд хүрэгчдийн ангиллын цорын ганц ДАШТ болох багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Бразилийн Сальвадор хотноо өчигдөр эхэллээ. Амралтын өдрүүдэд үргэлжлэх багийн ДАШТ-д амжилтаараа дэлхийд ноёлж буй шилдэг багууд өрсөлдөж байна.

Эмэгтэйчүүдийн барилдаан өчигдөр болж, жүдо бөхийн өлгий нутаг гэгдэх Японы бүсгүйчүүд түрүүлжээ. Тэд шигшээ барилдаанд БНХАУ-ын багтай хүнд тулаан хийж, 3-2 харьцаатай ялалт байгуулсан байна. Японы багаас 52 кг-ын жинд Юүки Хашимото, 57 кг-д Анзү Ямамото, мөн +70 кг-ын жинд Мегүми Тачимото нар учраагаа ялснаар багтаа ялалт авчирчээ. Японы жүдочид хэсгийн барилдаанд Их Британи болон Бразилиийн багийг ялж, хагас шигшээд Кубын тамирчдыг ялснаар финалд шалгарсан. Багийн ДАШТ-ий хүрэл медалийг Бразили болон Кубын тамирчид хүртсэн байна.

Монголын жүдочдын тухайд медалийн төлөөх барилдаанд Бразилийн багт ялагдсан. Хэсгийн барилдаанд Украйныг 3-2, дараа нь БНСУ-ын жүдочдыг мөн 3-2 харьцаатай буулган авсан ч хагас шигшээ барилдаанд Хятадын багт 2-3 оноогоор дийлдэж, улмаар хүрэл медалийн төлөө Бразилийн багтай өрсөлдөн 5-0 харьцаатай ялагджээ.

Эрэгтэйчүүдийн барилдаан өнөөдөр орой Монголын цагаар 20.30 цагт, харин шигшээ барилдаан  03.00 цагт эхлэх хуваарьтай байна. Д.Төмөрхүлэг /66 кг/,  Г.Одбаяр /73 кг/, Г.Түвшинжаргал /81 кг/, Б.Жанчивдорж /-90 кг/, Б.Тэмүүлэн /+90 кг/ нарын бүрэлдэхүүнтэй Бразилийг зорьсон эрэгтэй жүдочид "D” хэсэгт сугалаа татсан бөгөөд хэсгийн эхний барилдаанд БНСУ-ын багтай барилдана. Ялбал Аргентин болон Алжирийн багийн ялсантай нь өрсөлдөх юм.

Category: Спорт | Views: 589 | Added by: bilguun | Rating: 5.0/1
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Өнөөдрийн бичлэг
Cанал хураалт
Санал хураалт
Total of answers: 22
Сайтын статистик
Total users: 13
» Гишүүдийн мэдээлэл
Нийт гишүүд: 13
Энэ сард: 0
Энэ 7 хоногт: 0
Өчигдөр: 0
Өнөөдөр: 0
» Сайтад:
Сайтын эзэн: 2
Хянагч админ: 1
Мэдээний админ:
Тусгай гишүүн: 0
Гишүүн: 10
» Хүйс
Эр: 6
Эм: 6


Total online: 1
Guests: 1
Users: 0

Шилдэг бичигчид
Block title
Календар
«  October 2012  »
SuMoTuWeThFrSa
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Мэдээ
[ Мэдээ нийтлэх ]
Нэвтрэх хэсэг
Хурдан бүртгэл үүсгэх
Уучлаарай та бvртгэлгvй байна. !