Main » 2012 » September » 29 » Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
8:30 PM
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

Ерөнхий сайдын баруун аймгуудад ажилласан томилолтын мөрөөр хийх ажлын төлөвлөгөө гарган хэрэгжүүлж эхэллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг Ховд, Баян-Өлгий, Увс аймагт ажиллах үед орон нутгийн удирдлага, иргэдээс тавьсан санал, хүсэлтийг шийдвэрлэх ажлын төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлэх нь зүйтэй гэж Засгийн газрын хуралдаанаас тогтлоо.

Тухайлбал Ховд хотын тариаланчид, ногоочдыг Улаанбаатар хотод хүнсний ногоогоо борлуулах зах, байраар хангах,  аймгийн худалдааны захыг битүү дээвэртэй болгох зэрэг хүсэлтийг судлан шийдвэрлэхээр болж байна.

Ховд аймгийн дулаан, хангамжийн хэвийн байдлыг хангах үүднээс зуухны засвар, нүүрс татан авч нөөцлөхөд зориулж 500 сая төгрөгийн төсвийн зээл олгохоор хуралдаанаас шийдвэрлэлээ.

Ерөнхий сайд Н.Алтанхуягийг тус аймагт ажиллах үед дулааны станцыг хэвийн ажиллуулахын тулд хөрөнгө шаардлагатай байгаа тухай танилцуулж байсан юм.

Төсвийн зээлийг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулан, аймгийн төвийн аж ахуйн нэгж, байгууллага, айл өрхийн дулаан хангамжийн найдвартай байдлыг хангах, зээлийг хугацаанд нь эргүүлэн төлөхийг аймгийн Засаг дарга Г.Нямдаваа, "Бадамлах дөл” компанийн ерөнхий захирал Д.Сурмаажав нарт даалгалаа.

Мөн Баян-Өлгий аймагт иргэдийг ажлын байраар хангах, Өлгий хотын 920 хүүхдийн сургуулийн хичээлийн барилга болон Увс аймгийн цэнгэлдэх хүрээлэнгийн барилгыг гүйцээхэд шаардагдах хөрөнгийг судлан шийдвэрлэхээр боллоо.

Баруун гурван аймгийн хэрэгцээг хангах цементийн үйлдвэрийг хаана, яаж байгуулах асуудлыг ойрын үед судлан шийдэхийг холбогдох сайд нарт даалгасан байна. Түүнчлэн дээрх гурван аймгийн иргэдээс гарсан алслагдсан бүс нутгийн нэмэгдлийн асуудлыг боломжит хувилбараар шийдэхээр боллоо.

Орон нутгийн удирдлага, иргэдээс гаргасан бусад санал, хүсэлтийг холбогдох салбарын сайдууд судлан, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгаж, биелэлтийг улирал бүр Засгийн газарт танилцуулах үүрэг хүлээсэн байна.

Улсын төсөвт үйлдвэрийн газар байгууллаа

Засгийн газрын ээлжит хуралдаанаас "Авто замын хяналт, эрдэм шинжилгээ, судалгааны төв” улсын төсөвт үйлдвэрийн газар байгуулахаар шийдвэрлэлээ.

Энэ үйлдвэрийн газар нь авто зам, замын байгууламжийн барилга угсралт, засвар арчлалтын ажилд хяналт, зохицуулалт тавих, авто замын сүлжээг хөгжүүлэх бодлого, чиглэлийн хүрээнд эрдэм шинжилгээ, судалгаа хийх, стандарт, норм норматив боловсруулах, тэргүүний техник, технологи нэвтрүүлэх үүрэгтэй юм.
Үйлдвэрийн газарт орон тооны 58, гэрээт 138 хүн ажиллах бөгөөд Авто замын газрын үйл ажиллагааны зардлын хүрээнд санхүүжүүлэх болжээ.

Төмөр замчид орон сууцаа хувьчилж авна


Хөтөл, Бор-Өндөр, Улаанбаатар, Улаан-Уул, Замын-Үүдэд байх 56 орон сууцыг эзэмшигчдэд нь үнэ төлбөргүй хувьчлахаар Засгийн газрын хуралдаанаас тогтлоо.

Ингэснээр "УБТЗ” Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн орон сууцны ашиглалтын зардлыг бууруулж, татаасыг багасган, цаашид их болон урсгал засварын зардлыг хэмнэх боломж бүрдэж байна.

Одоогийн байдлаар Сүхбаатар, Дархан, Эрдэнэт, Зүүнхараа, Улаанбаатар, Багахангай, Чойр гээд томоохон өртөө, зангилаануудад байгаа 9700 орон сууцыг эзэмшигчдэд нь үе шаттай хувьчлаад байгаа юм.

· Монгол Улсын 2013 оны Төсвийн тухай хуулийн төсөл болон Төрөөс мөнгөний бодлогын талаар ирэх онд баримтлах үндсэн чиглэлийг хэлэлцэн УИХ-д өргөн барихаар боллоо.
Category: мэдээ | Views: 378 | Added by: bilguun | Rating: 5.0/1
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Өнөөдрийн бичлэг
Cанал хураалт
Санал хураалт
Total of answers: 22
Сайтын статистик
Total users: 13
» Гишүүдийн мэдээлэл
Нийт гишүүд: 13
Энэ сард: 0
Энэ 7 хоногт: 0
Өчигдөр: 0
Өнөөдөр: 0
» Сайтад:
Сайтын эзэн: 2
Хянагч админ: 1
Мэдээний админ:
Тусгай гишүүн: 0
Гишүүн: 10
» Хүйс
Эр: 6
Эм: 6


Total online: 1
Guests: 1
Users: 0

Шилдэг бичигчид
Block title
Календар
«  September 2012  »
SuMoTuWeThFrSa
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Мэдээ
[ Мэдээ нийтлэх ]
Нэвтрэх хэсэг
Хурдан бүртгэл үүсгэх
Уучлаарай та бvртгэлгvй байна. !