Main » 2012 November 21 » Дэлхийд сансрын аюул заналхийлж буйг албан ёсоор мэдэгджээ
5:35 PM Дэлхийд сансрын аюул заналхийлж буйг албан ёсоор мэдэгджээ | |
Ойрын жилүүдэд Апофисийг оролцуулан дэлхийд шууд нэгэн зэрэг гурван жижиг гаригийн аюул заналхийлж байгаа аж. Тэдэнтэй мөргөлдөхөөс сэргийлэхийн тулд эдгээр одон гаригуудын тойрог замыг өөрчлөх шаардлага тулгарч болзошгүй нь. Хэрэв эс тэгвээс, Виталий Лапотагийн өгүүлснээр, тэд дэлхийн тойрог замтай огтлолцон, "асар өргөн хүрээтэй сүйрэл” болох магадлалтай гэжээ. Энэхүү сүйрлийг холдуулахад сансарт 70 тонн ачаа хүртэл зөөвөрлөх чадалтай пуужин-тээвэрлэгчийг ашиглах боломжтой юм байна. Ингэснээр тэдгээр сансрын биетүүд рүү халуун цөмийн пуужин харван тэдний тойрог замын чиглэлийг өөрчилж болно хэмээн тооцоолж байгаа аж. Дашрамд дурдахад, (99942) Апо́фис (лат. Apophis) — астероид нь 2004 онд Аризона мужийн Китт-Пикийн одон орон судлалын хүрээлэнд нээгдсэн ба урьдчилсан нэр нь 2004 MN4, эртний грекийн Апопа бурхныг бэлэгдсэн Апофис хэмээх нэрээ 2005 оны 7 сарын 19-нд авч байжээ. Эрдэмтдийн тооцоогоор бол түүнийг 2029 онд дэлхийд ойртож ирнэ гэж үздэг аж. Мэдээний эх сурвалж: http://www.uznayvse.ru/v-mire/ofitsialno-tri-asteroida-mogut-ruhnut-na-zemlyu-v-blizhayshie-godyi-41794-2.html Д.Мигаа | |
|
Total comments: 1 | |
Block title
Мэдээ
[ Мэдээ нийтлэх ]
Нэвтрэх хэсэг
|