Main » 2012 » September » 22 » Хопи омгийнхны зөгнөл
11:37 AM
Хопи омгийнхны зөгнөл

Сүүлийн үед хопи омгийн индианчуудыг дэлхий даяар сонирхох болов. Энэ нь тэд зөвхөн хүн, ертөнцийн талаар гайхалтай мэдлэгтэй байсантай нь төдийгүй харин энэхүү эртний омгийн төлөөлөгчид ирээдүйг зөгнөх, аливааг анагаах чадвартай байсантай нь холбоотой юм. Хопичууд тухай үедээ Иракт болсон дайн болон Дэлхийн хоёрдугаар дайныг зөгнөж байсны дээр турк, Япон, Калифорнид газар хөдөлнө гэж байсан нь биеллээ олжээ. Тэр бүү хэл АНУ-д 2001 оны есдүгээр сарын 11-нд болсон эмгэнэлт явдлыг жилийн өмнө зөгнөж байсан гэсэн мэдээлэл ч бий. Харин одоо тэд дэлхийн сүйрлийн талаар зөгнөж байгаа гэнэ. Итгэх эсэх нь хувь хүний хэрэг. Ямартай ч сүүлийн үед цахим ертөнцөөр ихээхэн шуугиан тариад байгаа тэдний тухай сонирхуулъя.

Хопи индианчууд бол Хойд Америк дахь эртний соёл иргэншлүүдийн нэг. Тэд өнгөрсөн үеийн соёл иргэншлүүдийн талаарх мэдлэгийг хадгалж явдгийн дээр ойртон ирж буй сүйрлийн талаар аль болох олон хүнд сануулах үүрэг хүлээсэн гэж өөрсдийгөө үздэг. Энэхүү индиан омгийн ахлагчид олон зууны туршид ирээдүйн талаарх зөгнөлийг нууцалж ирсэн гэнэ. Зөгнөлд индианчуудын газар нутаг дээр гарч ирэх цагаан хүмүүсийн тухай, автомашин зохион бүтээх, дайн, ертөнцийн төгсгөл, олон сая хүний амь насыг авч одох байгалийн сүйрлийн тухай өгүүлдэг аж. Томас Майлс индианчуудын тухай бичсэн номондоо хопи омгийн ахлагчид нууц номондоо зуу гаруй зөгнөл хадгалдаг бөгөөд тэндээс дор хаяж ная гаруй нь биелэгдсэн хэмээн бичсэн байдаг.

Индианчуудын домогт өгүүлснээр өдгөөгөөс 1100 жилийн өмнө тэдний өвөг дээдэс ертөнцийн төгсгөл ирж, Массо хэмээх оюун санааны багш бууж ирнэ гэж сэрэмжлүүлсэн байдаг гэнэ. Массо нь тэдний хувьд бурхан нь.

ХОПИ ОМГИЙНХНЫ ТУХАЙ
Хопичуудын жижигхэн улсыг ямар ч газрын зурагнаас олохгүй, гэхдээ тэндхийн оршин суугчид өөрсдийнх нь гарт Америкийн төдийгүй манай гаригийн хувь тавилан оршиж байдаг гэж баталдаг. Америкт оршдог энэ омгийн нийслэл нь тоосонд умбасан Хотевилла хэмээх тосгон байдаг гэнэ. Тэд өвөг дээдсийн үе шигээ чулуун байшинд, халаалт, цахилгаан ч үгүй амьдардаг аж. Байшингуудынх нь дээвэр дээр харин гинжлэгдсэн шонхор, бүргэд байдаг гэнэ. Тэд энэхүү нэн ховор шувуунуудыг шашны зан үйл хийхэд тахилга болгон ашиглахын зэрэгцээ бөө, удирдагч, дайчдын чимэглэлд өдийг нь хэрэглэхээр агнадаг юм байна. Омгийн хүүхдүүд сургуульд явдаггүй, учир нь тэдний үздэгээр "цагаан” хүмүүсийн сургаал нь тэдний байгалийн хөгжлийг устгаж, ирээдүйг нь аюулд учруулж болох аж. Түүнчлэн тэднийг зан үйлээ хийж байгаа үед гариг ертөнц оршин тогтнодог, харин үүнийгээ зогсоовол дэлхий сүйрнэ гэж үздэг гэнэ. Тэд бүтэн жилийн турш сард хоёр удаа материаллаг ертөнц болон хүний уялдаа холбооны тэнцвэрийг хадгалахын тулд зан үйл үйлддэг юм байна. Хопичуудын оршихуйн мөн чанар нь энэхүү философитой нягт холбоотой байх бөгөөд гагцхүү үүндээ л итгэж биширсэн байдаг гэнэ. 
Тэд зан үйл хийхдээ хүний ертөнц болон сүнсний ертөнцийн хооронд харилцаа тогтоох бөгөөд тун өвөрмөц, нарийн дэглэлтэй бүжгийн тусламжтайгаар сүнснүүдийг буулгадаг гэх. Яг л манайхны бөө шиг өөр нэгний сүнсийг биедээ оруулна. Хопи бөө бясалгалд зориулан, шоргоолжны үүр хэлбэрээр баригдсан Кива сүмд нэг хоног бясалгана. Дээвэр дээрээ үүд нь байх ба яг голд нь шат байдаг аж. Хопи бөө нар энэхүү үүрэнд бясалгал хийх зуур сүнснүүд тэдний биенд ордог гэнэ. Ингээд тэд тусгай баг, хувцас өмсөн бүжиж эхэлдэг юм байна. Хачирхалтай нь өнөө хэр нь тэдний бүжгийг гэрэл зургийн болон дүрс бичлэгийн хальсанд буулгасан нь нэгээхэн ч үгүй. Мэдээж хопи бөө зураг авч болохгүйг сануулдаг, гэхдээ л хүмүүс нууцаар зураг авдаг аж. Харин дараа нь зурган дээр ямар ч дүрс байхгүй, дүрс бичлэг ч хийгдээгүй байдаг гэнэ лээ.

ХОПИЧУУДЫН СҮНС ЮУ СЭРЭМЖЛҮҮЛЭВ? 
Хопичууд өдгөө хэдийнэ эхэлчихсэн дэлхийн цаг уурын өөрчлөлт, дулаарал явагдах тухай ярьдаг. Тэдний зөгнөлд өгүүлснээр 2020 он хүртэл хүмүүс хэт халууныг давж гарах бөгөөд нарны идэвхжил хүн төрөлхтөнд жинхэнэ утгаараа аюул заналхийлж, далай тэнгисийн усны түвшин ихсэх гэнэ. Дэлхий дээр өнгөрсөнд байсан шиг бөмбөгний хүчтэй дэлбэрэлт болно гэж тэд зөгнөжээ. Тэдний оршин байдаг газраас холгүйхэн атомын туршилтын бөмбөг дэлбэрснийг индианчууд мартаагүй. Тухайн үед хопичууд цацрагийг гайхалтай аргаар устгасан үл мэдэгдэх далдын хүчээр амьд гарчээ.

Тэдний өгүүлж буйгаар хүн төрөлхтөн асар их өөрчлөлтийн эринд оржээ. Хүмүүсийн уялдаа холбоо болон тэдний амьдралын хуучин хэв маяг эргэлт буцалтгүй орох аж. Гариг ертөнц ч өөрчлөгдөж, халуун орныг мөсөөр бүрхэх гэнэ.

Далай тэнгисийн усны түвшин нэмэгдсэний улмаас хуурай газрууд усан дор орж, зарим нь үлдэнэ гэж хопичууд зөгнөсөн ч чухам ямар газар гэдгийг одоогоор нарийн хэлэх боломжгүй гэнэ. Тэдний өгүүлснээр наян жилийн дараа л энэ талаар тодорхой хэлэх боломжтой юм байна. Сүүлийн үед тэд сүнснүүдийн эрчим хүчийг илүү хүчтэйгээр мэдрэх болжээ. Үл үзэгдэх хүчнүүд хүний алхам, оюун санааг удирддаг бөгөөд байгалийн амьд амьтад, баялгийг үнэлдэггүй, байгаль эхтэй зохицон амьдарч чаддаггүй хүмүүс их сүйрлийн дараа амьд үлдэж чадахгүй, дэлхийн "ширвээлт”-д өртөнө хэмээн тэд зөгнөж байна. Хопи омгийн индианчуудын зөгнөлд өгүүлснээр 2035 он хүртэл дэлхий дээр олон тооны байгалийн аюулт үзэгдэл болж, "илүүдэл” хүмүүсээс салах гэнэ. Түүнчлэн эмчлэх эм гэж байхгүй, тахалтай адилхан нууцлаг өвчин олон хүний амь насыг авч одох талаар ч зөгнөжээ. Хэдийгээр тэд ийм олон таагүй зөгнөл хэлж байгаа ч одоо хүмүүсийн шуугиад байгаа шиг дэлхий сөнөж, хүн төрөлхтөн устахгүй, хүн төрөлхтний ирээдүй бий, соёл иргэншил устахгүй хэмээн тэдний нууцлаг номд бичигджээ. Гэхдээ хүмүүс эхлээд гариг ертөнцтэй зохицон амьдарч чадахгүй, ухаангүй үйлдэл хийн, зөвхөн биеийн жаргалыг шүтсэнийхээ төлөөсийг төлөх хэрэгтэй болох гэнэ.

Хопичуудын зөгнөлд ухамсартаа хөтлөгдөн, гариг ертөнцтэй шүтэн барилдлагатайгаар амьдарч ирсэн хүмүүсийг аврах "тэнгэрийн машин”-ы тухай дурдагдсан байдаг аж. Түүнчлэн тэд улаан дэлхий, саран дээрх байшин, тэнгэрт тун удахгүй гарч ирэх шинэ одны тухай ярьдаг гэнэ. Энд өгүүлэхэд саяхан НАСА-гийн одон орончид нарнаас 350 дахин том, нарны аймгаас гадна оршдог нууцлаг объект нээсэн юм. Хачирхалтай нь энэхүү нууцлаг объектын талаар хиймэл дагуул болон дуран авиан дамжуулсан мэдээллүүд нь индианчуудын өгсөн дүрслэлтэй нийцэж байгаа гэсэн.

Омгийн ахлагчдын хадгалж байдаг нууц ном нь эрт дээр үеэс уламжлагдан ирсэн байх ба энд өгүүлснээр бид дөрөв дэх ертөнцөд амьдарч байгаа юм байна. Хүн төрөлхтөн үндсэрхэг үзэл, засгийн төлөөх тэмцэл, зугаа цэнгэл хөөцөлдөн, гол даалгавраа мартсан тул өмнөх гурван ертөнц устжээ. Мөн энэ нууц материалд өгүүлснээр хүмүүс дөрөв дэх сүйрлийн ирмэг дээр байгаа гэнэ. Харин хопичууд энэ сүйрлийг зогсоохоор чармайж байгаа юм байна. Тэд яг л ийм зорилгоор Ирактай хийсэн дайн эхлэхээс өмнө хэвлэлийн бага хурал зарлаж, чулуун хавтан дээр эртний бичээсээр бичсэн текстийг үзүүлж байжээ. Эртний зөгнөл ёсоор бол Ирак руу дайрсан нь дэлхийн гурав дахь дайны эхлэлийг тавьсан аж. Энэ дайныг христийн шашныхан ч сайнаар тайлбарладаггүй, учир нь Иракт Библийн Эдемийн газар байрладаг юм байна. Тиймээс НАТО-гийн цэргийн хүчин дэлхийн хамгийн ариун газруудын нэгийг бөмбөгдсөн хэмээн христчүүд үздэг гэнэ. Мөн хопичуудын зөгнөлд өгүүлснээр цөмийн дайн ч хүн төрөлхтний төгсгөл биш аж. 

Цаг хугацааны төгсгөл болох хагас бурхан-хагас хүн болох Цагаан ах гарч ирэх бөгөөд энэ үед үйл хэрэг нь зөв байсан хүмүүс аз жаргалтай, хөг нийлэмжит нийгмийг бий болгож чадна хэмээн омгийн ахлагчид баталдаг юм байна. Тэдний энэ бошгийг худал гэж үл хайхран өнгөрч болох ч түүхийн явцад олон зөгнөл нь биелснийг үл тоон өнгөрөх аргагүй. Яг л ийм шалтгааны улмаас сүүлийн жилүүдэд шинжээчид эртний индиан түмний зөгнөлд онцгой анхаарал хандуулах болсон юм. Харин 2012 оны 12 дугаар сарын 23-нд хопичууд манай соёл иргэншлийн хувьд тун чухал өдөр болно гэж баталж байна. Энэ өдөр агуу сүнс дахин гарч ирж, хүмүүсийн тодорхой хэсэг нь өөр, дөрөв дэх хэмжээст шилжин орох гэнэ.
Category: мэдээ | Views: 835 | Added by: bilguun | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Өнөөдрийн бичлэг
Cанал хураалт
Санал хураалт
Total of answers: 23
Сайтын статистик
Total users: 13
» Гишүүдийн мэдээлэл
Нийт гишүүд: 13
Энэ сард: 0
Энэ 7 хоногт: 0
Өчигдөр: 0
Өнөөдөр: 0
» Сайтад:
Сайтын эзэн: 2
Хянагч админ: 1
Мэдээний админ:
Тусгай гишүүн: 0
Гишүүн: 10
» Хүйс
Эр: 6
Эм: 6


Total online: 2
Guests: 2
Users: 0

Шилдэг бичигчид
Block title
Календар
«  September 2012  »
SuMoTuWeThFrSa
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Мэдээ
[ Мэдээ нийтлэх ]
Нэвтрэх хэсэг
Хурдан бүртгэл үүсгэх
Уучлаарай та бvртгэлгvй байна. !