11:36 AM Солонгосчууд ТВ-8 телевизийн сэтгүүлчийг зодлоо | |
"ТV 8” телевизийн сэтгүүлчид сурвалжлага хийхээр очсныхоо төлөө зодуулсан ноцтой хэрэг гарлаа. "BLUE SKY tower”-т ажилдаг нэг залуу ажлын байрандаа Солонгос хүнд зодуулж байна гэсэн дуудлаг "ТV 8” телевизэд ирсний дагуу сурвалжлах баг тус газар очжээ. Гэвч үүдэнд нь хамгаалалтын албаны хүмүүс камертай сэтгүүлчдийг хориглож, гар хоосон сэтгүүлчдийг ажлын байрлуу нэврүүлжээ. "ТV 8” телевизийн сэтгүүлч Нинж гар утсаараа бичлэг хийж, зодуулсан гэх залуугийн талаар яриа авах гэхэд тэнд байсан Солонгос болон Монгол хэлмэрч нь гэх хүмүүс нийлж гар утсыг нь булаан авч бүлэглэн зоджээ. Улмаар өрөөндөө саатуулж, газар унгаан биеэнд нь нэгжлэг хийж, хувцасыг татаж чангаажээ. Энэ үед Солонгос хүмүүс гар утсаараа бичлэг хийж, хэл амаар доромжлон инээлдэн тохуурахсан байна. Зодуулсан сэтгүүлчийн үс нь зулгарч унаж гэмтсэн бөгөөд гар утсаа алдаж хохирлоо. Энэ тухай шуурхай дуудлага ирсний дагуу сэтгүүлчийнхээ эрхийг хамгаалахаар МСЭ-ийн Ерөнхийлөгч, Ерөнхий нарийн бичгийн дарга нар очсон бөгөөд бусад хэвлэл мэдээлийн байгуулагууд ирж үйл явдлыг сурвалжлав. Тус телевизэд хандсан залуу өглөө ажилдаа ирэхэд ажилаасаа халагдсан гэсэн мэдээг сонсон байна. Тэрээ яагаад гэнт халагдах болсон болон цаашид ажиллах хүсэлтэй байгаагаа Солонгосын талын удирдлагуудад илэрхийлснийхээ төлөө мөн зодуулсан юм. БИЧЛЭГ ҮЗЭХ БОЛ | |
|
Total comments: 0 | |
Нийт гишүүд: 13
Энэ сард: 0
Энэ 7 хоногт: 0
Өчигдөр: 0
Өнөөдөр: 0
» Сайтад:
Сайтын эзэн: 2
Хянагч админ: 1
Тусгай гишүүн: 0
Гишүүн: 10
» Хүйс
Эр: 6
Эм: 6